Энэхүү бодлого нь Өдрийн адислал (https://adislal.com) вэб сайт болон түүнтэй холбоотой Facebook Messenger бот (цаашид "Үйлчилгээ") хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана. Үйлчилгээг Энхтүвшин Төрболд (РД: УХ99092435) эрхэлнэ.
1. Цуглуулдаг мэдээлэл
- Таны оруулсан мэдээлэл: адислал авах хүний нэр, сонголтоор төрсөн он.
- Messenger-ийн мэдээлэл: Facebook-ийн олгосон хуудас-хэрэглэгчийн ID (PSID), таны ботод бичсэн мессеж, илгээсэн зураг (төлбөрийн баримт). Бид таны Facebook нэр, найзууд, профайлын бусад мэдээлэлд хандахгүй.
- Төлбөрийн мэдээлэл: QPay-ээр төлсөн бол QPay-ээс ирэх гүйлгээний дугаар, дүн, төлөв. Дансаар шилжүүлсэн бол таны илгээсэн баримтын зураг. Бид таны картын дугаар, банкны нууц үгийг хэзээ ч авахгүй, хадгалахгүй.
- Техникийн мэдээлэл: серверийн лог (хүсэлтийн цаг, алдаа), хөтчийн төрөл. Cookie-г зөвхөн админы нэвтрэлтэд ашиглана; хэрэглэгчид зориулсан tracking cookie байхгүй.
2. Мэдээллийг юунд ашиглах вэ
- Таны захиалсан хувийн адислалыг үүсгэж, хүргэх (сайт дээрх хуудас, Messenger-ийн холбоос, хуваалцах зураг).
- Төлбөрийг баталгаажуулах. Баримтын зургийг зөвхөн дүн, хүлээн авагч, огноо таарч буй эсэхийг шалгахад ашиглана; энэ шалгалтыг автоматжуулахад Anthropic-ийн Claude загварыг ашиглаж болох бөгөөд зураг нь шалгалтын зорилгоор түр дамжуулагдана.
- Захиалгын төлөв, сануулга, алдааны мэдэгдлийг Messenger-ээр илгээх.
- Үйлчилгээний аюулгүй байдал, залилангаас сэргийлэх (давхардсан баримт, давхар төлбөр илрүүлэх).
Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд зарахгүй.
3. Гуравдагч үйлчилгээ
- Meta Platforms (Facebook Messenger) — мессеж дамжуулалт.
- QPay (ХХК "Кью Пэй") — төлбөрийн боловсруулалт.
- Vercel, Neon — хостинг, өгөгдлийн сан.
- Anthropic — төлбөрийн баримтын зургийг автоматаар уншиж шалгах.
4. Хадгалах хугацаа
Захиалга, адислалын мэдээллийг таны хувийн хуудас хүчинтэй байх хугацаанд хадгална. Төлбөрийн баримтын зургийг санхүүгийн маргаан шийдвэрлэх зорилгоор төлбөр баталгаажснаас хойш 12 сар хүртэл хадгалаад устгана. Төлөгдөөгүй захиалга 24 цагийн дараа хүчингүй болно.
5. Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Устгуулах хүсэлтийг Мэдээлэл устгах хуудсанд заасны дагуу илгээнэ үү. Хүсэлтийг 7 хоногийн дотор биелүүлнэ.
6. Аюулгүй байдал
Өгөгдөл шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамждаг. Адислалын хуудас зөвхөн нууц token бүхий холбоосоор нээгддэг. Нууц түлхүүрүүд кодонд биш серверийн орчны тохиргоонд хадгалагдана.
7. Холбоо барих
Асуулт, хүсэлтийг torooisworld@gmail.com хаягаар эсвэл Facebook хуудасны Messenger-ээр илгээнэ үү.
Privacy Policy (English summary)
Өдрийн адислал (https://adislal.com) and its Facebook Messenger bot collect only the name (and optional birth year) you provide, your Messenger page-scoped ID and messages, payment confirmation data (QPay transaction status or a receipt image you send) and basic server logs. We use this data solely to generate and deliver your personal blessing, verify payment (receipt images may be processed by Anthropic's Claude for automated checking), send order updates, and prevent fraud. We do not sell data or use it for advertising. Receipt images are deleted within 12 months; unpaid orders expire after 24 hours. You may request access or deletion at any time via torooisworld@gmail.com or the data deletion page.